Дээрх бэрхшээл, асуудлыг шийдэх, түүнийг гэтлэн давахад хүн бүрийн оролцоо хэрэгтэй болохыг ухамсарлан бүхнээс түрүүнд Рок Попын одууд, уран бүтээлчид хойч үеийнхээ төлөө “За” гэж хэлж байна.
Энэ үгээ зүгээр нэг хэлэх гэсэнгүй, тэд санаачилга гарган (рок попын одуудын хамтарсан тоглолт, ТББ болон үйл ажиллагааныхаа вебсайт), хөрөнгө босгож сайн санааны үйл хэргийн хүрээнд олон ажил төлөвлөсөн. Энэ бүгдийн гараа болгон жил бүрийн 1-р сарын 24-нд “ЮБи Палас”-ын концертийн их танхимд Рок попынхон тухайн жилд туурвисан хамгийн шилдэг бүтээлээ хүргэх “За” тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Нийт 50 гаруй уран бүтээлчид оролцох уг арга хэмжээ нь Монгол Улсын түүхэнд анх удаагаа уран бүтээлчид-хувь хүмүүс өөрийн ур ухаан, авъяас чадлаараа бусдыг уриалан өөрсдийн хойч үеийнхээ сайн сайхны төлөө санаа тавьж байгаа зохион байгуулалт юм.
Тус үйл хэрэгт зориулан “Нарны хаан хүүхдүүд” дууг рок попийн одууд хамтран дуулсан бөгөөд энэхүү дуу нь энэхүү үйл хэргийн сүлд дуу байх юм. Энэхүү дуу нь клиптэй байх бөгөөд Нью Стар Студи хоолойны бичлэг, Лемон студи дууны клип, Оn’ Off продакшн тоглолтын зохион байгуулагчаар нь ажиллаж байна.
Монголын Rock Pop хамтлаг, дуучид хамтран "Хүүхдийн хорт хавдрийн эсрэг ZA гэж хэлцгээе" хандивийн концерт 1 дүгээр сарын 24нд UB Palace д тоглох гэж байна. Тоглолтонд: МУГЖ. Д.Жаргалсайхан, МУГЖ. Б.Сарантуяа, МУГЖ. Т. Ариунаа, дуучин Дашдондог, Наран, Алтанцэцэг, Сэрчмаа, Болд, Батсүх, Дэлгэрмөрөн, Хаянаа,Ганэрдэнэ, ВХ, Quiza, Отгоо, Солонгоо , Baji, The Lemons, A Sound, Kiwi, 3 Охин, Салхи, Grand, Bulsara, Fire хамтлагууд оролцоно. Тоглолтын билетийг HI FI cd shop , UB Palace ийн кассаар худалдаж байна. Харилцах утас: 99100168, 91999061, 88108810.