ҮЙЛСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

    Компани албан байгууллагууд хүртэл хандив өгөх, хамтран ажиллахаас гадна өөрийн эзэмшлийн сурталчилгааны самбараа “ЗА” ТББ-ийн лого эмбелемийн агуулгатай болгон өөрчилж нэг дуу хоолойтой болохоо харуулахыг хүсэж, санаачилж байна.


Энэ үйл хэрэг нь дараах арга замуудаар хэрэгжинэ:

  1. Төрийн бус байгууллага байгуулагдсан бөгөөд ТББ-ын үйл ажиллагааны зардалд хандивын хөрөнгөнөөс ашиглахгүй. ТББ-ын үйл ажиллагааны зардал нь сайн санаат хувь хүн, албан байгууллага компаниудын гаргаж өгсөн байр, оффисийн дэмжлэг, бичиг цаас материал, тэдний гаргаж байгаа цаг зав, хөдөлмөр, оюун ухааны тусламжинд тулгуурлана.
  2. Үйлс нь www.za.org.mn гэсэн вебсайттай байх бөгөөд энэ үйл хэргийн талаарх болон холбогдолтой бүхий л мэдээ мэдээлэл, зураг, ярилцлага, видеог олон нийтэд хүргэнэ.
  3. Босгосон хөрөнгө ямар нэгэн үйл ажиллагааны зардал болон элдэв зардалд бус харин хавдартай хүүхдийн эмчилгээнд 100% зарцуулагдана.
  4. Эмчлүүлэхийг хүссэн хүүхдийн материалыг вебсайтаар хүлээн авна.
  5. Дараа дараагийн хүүхдүүдийг сонгохдоо анагаах ухааны доктор, зөвлөх эмч болон энэ салбарт олон жил ажиллаасан туршлагатай эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, үйл хэргийг санаачлагч рок попын одуудын төлөөлөл болон нийгмийн хамаарах салбарын төлөөлөл оролцсон гишүүдээс бүрдсэн зөвлөлийн хуралдаанаар сонгоно.

    Монголын урдаа барьдаг төрийн болон хувийн ТВ, ФМ радио болон өдөр тутмын сонингууд хүртэл энэ үйлсэд сэтгэл харамгүй туслан гараа сунгаж байгаа нь бидний энэ санаачилгыг бодит ажил болгох хөдөлмөр, зүтгэлд урам зориг нэмж байна.
    Энэхүү гэгээн, алсаа харсан үйл хэргийн төлөө албан байгууллага, ТББ-ууд, компани аж ахуйн нэгжүүд та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.

    

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Хүүхдийн төлөө нэгдсэн рок, поп уран бүтээлчид


Зохиогчийн эрхийг "ЗА ТББ" эзэмшинэ. 2010 он. Сайтыг бүтээсэн Нимон Системз
developed Batbold.веб сайтыг Батболд. Mongol_hiimor@yahoo.com