image

    Манай “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх сан” Төрийн бус байгууллага нь хүүхдийн хорт хавдрыг газар авахуулахгүй эмчилгээ хийлгэхэд нь зориулж хандив цуглуулж туслах зорилгоор үйл ажиллагаагаа зохион байгуулдаг ба бидний тусламжаар нугасны хорт хавдартай Х.Номуун охин эмчлэгдэн эдгэрч байна. Өнөөдөр биднээс Б.Даариймаа, Б.Болд-Эрдэнэ нар тусламж эрж манай байгууллагад хандаж байна.


  Цаг хугацаа алдалгүй эдгээр хүүхдүүдэд монголчууд бид нар өөр өөрсдийн чадлын хирээр туслалцаа үзүүлэхийг уриалж байна.
     Хүний орчлонд хүн болж төрсөн өхөөрдөм бяцхан үрс хорт хавдраар өвчилнө гэдэг санаанд багтамгүй аймшиг. Биедээ ахадсан аюулт өвчинд ээрэгдэн буй энэ хүүхдүүдийн амь нас “МӨНГӨ”-өөр хэмжигдэнэ. Учир нь эдгээр хүүхдүүд эрт оношлогдож монголдоо хийж чадах бүх эмчилгээг хийлгэсэн ба одоо зөвхөн гадаад явж өндөр үнэтэй эмчилгээг хийлгэх шаардлагатай болоод монголчууд биднээсээ тусламжийн гараа сунгахыг хүсч байгаа юм.


    Гарах гарц нь гагцхүү цаасан МӨНГӨ ч Та, Би, Бид нар бүгдээрээ хамтраад дэмжээд өгвөөс тэдэнд амьдрал хайрлаж чадна. Манайд хандаж буй хүмүүсийн ихэнх нь “ЭХЧҮҮД” ба эх хүний сэтгэл ямар агуу хүчтэй вэ? Түүний гунигт нүдэнд нулимс хуран байсан ч үрийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэж, арга хайна.
     Б. Болд-Эрдэнэ
     Манай улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт хүн амын дунд жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.


    Хорт хавдрын уг үндэс удамшлын генд байж болох ч манай монголын хүн ам архи, тамхи, эрүүл ахуйн шаардлага хангахгүй чанар муутай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, орчны бохирдол, тоосжилт, химийн хортой бодис зэрэг хорт хавдар үүсгэх олон эрсдэлт хүчин зүйлтэй нөхцөлд амьдарч байгаагаас шалтгаалж байна. Хожуу үедээ орсон хорт хавдрыг төгс эмчлэх боломж өнөөгийн анагаах ухаанд хараахан байхгүй байна. Гэхдээ хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой, эрт оношлогдвол төгс эмчлэгддэг өвчин гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.


  Бидэнд хандсан Б.Болд-Эрдэнэ ой зургаан сартай, нүдний хорт хавдартай, Солонгос улсад оношлогоо хийлгэсэн, 13 сар хими болон туяаны эмчилгээ хийлгэх нь тодорхой болсон. Б.Даариймаа 4 настай уушигний хорт хавдартай ба хавдрын хагалгаанд орсон ч үлдэгдлийг авахуулах шаардлагатай байгаа. Хорт хавдраар өвдсөн хүүхдүүд маш их өвдөж шаналдгаа үүрч явах гэж тэмцэж байгааг нь харсан хайртай эмээ, өвөө, эцэг, эх, ах, эгч, ойр дотных нь хүмүүсийн элэг эмтэрч, цаг үргэлж шаналан зовдог.


    Хайртай хүмүүсээ баярлуулан хорвоод мэндэлж, дэгэн дэрвэж, өсөн өндийх балчир насандаа үс нь зулгараад, царай нь цонхийж нүд нь хөхрөөд, амьсгаа нь давчдаад ирэх ч эмчилгээний дараа түр зуур тайвширна. Хамгийн үр дүнтэй эмчилгээ нь мэс ажилбарыг цаг алдалгүй амжин хийж авран нас хайрлах. Гашуун үнэн энэ сэдвийг уншаад хүн бүр нэгийг санан тусламж эрсэн эдгээр хүүхдүүдийн зовлонг хуваалцаж бидэнтэй нэгдэж хандивын гараа сунгацгаая.


    Тэдэнд амьдрал хайрлацгаая. Хойч үеэ аврах гэж хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлье уриан дор рок попын уран бүтээлчид нэгдэн тэмцэж олон ч хүүхдүүдэд тусалж байгаа билээ.
     Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Бидэнтэй нэгдэж эдгээр бяцхан хүүхдүүдэд туслахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбоо бариарай.


  

Утас: 99111241, 99834214

E-mail хаяг: smileto0707@yahoo.com

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа “ЗА” гэж хэлцгээе. Та яг одоо Б.Болд-Эрдэнэ, Б.Даариймаа нарт мессеж илгээж тусалж болно.

150124-ЗА гээд мессеж илгээгээрэй. (бүх үүрэн холбооны хэрэглэгчид)

Зохиогчийн эрхийг "ЗА ТББ" эзэмшинэ. 2010 он. Сайтыг бүтээсэн Нимон Системз
developed Batbold.веб сайтыг Батболд. Mongol_hiimor@yahoo.com