image

    Хүүхдийн хорт хавдартай тэмцэх биднйи үйлс хамгийн эхний ажил болох Рок Попын Бүх Оддын тоглолтын тайлангаа та бүхэнд хүргэж байна. Бидний эхний ажил сайн санаат байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг тусламжтайгаар амжилттай сайн болж өнгөрлөө.


    Тайлангаа тавих гэж ингэж их цаг алдсаны учир нь олон олон эх үүсвэрээс хандивын мөнгийг цуглуулсан тул тэр бүгдийг цуглуулж, нэг бүрчлэн бүртгэх асуудал бидний хувьд зэгсэн их ажил болсон билээ.


    Энэ хооронд зүгээр суусангүй, хандив дэмжлэг хүссэн хорт хавдараар өвдөж, зовж шаналсан хүүхдүүдийн анкетийг хүлээн авсаар ирсэн билээ. Нэгэнт бүртглэ тооцооны их ажлыг нугалах хэрэгтэй байсан тул Монголын цагаан сарын өмнөхөн төлөвлөсөн хэвлэлийн бага хурлаа нийтийн амралт, баяртай давхардуулахгүй байх билэгийг бодож өнөөг хүрлээ.


    Тусламж хүсэн өргөдөл гаргасан хүүхдүүдийн эцэг эхчүүд, асран халамжлагчид та бүхэн хэнд ямар хэмжээний тусламж үзүүлэхийг эмч нар голчлон шийдэх болсныг хүлээн авна уу. Бид эргэн та бүхний утас, холбоо барих хаягаар бид холбогдон шийдэвэрээ хүргэх болно.


    Хандивын тоглолтын тайлан:
“За” Тоглолтын билетийн орлого

  Нийт 3050 билет хэвлэсэн.
  Нийт 2628 билет борлуулсан.
  2628 х 15,000= 39,420,000₮ болсон.
  Үүнээс 2,500,000₮ орлого орж ирнэ.
  Нийт 36,920,000₮ одоогоор орсоод байна.

Хандив

  14,084,000₮ сайн санаат байгууллага хүмүүсийн хандиваар цугласан.
  5 сая- Кока Кола
  1 сая- Монголын алт компаны Амгалан дахь нүүрс буулгах анги
  1 сая- Метрополис шөнийн клуб
  1 сая- Хас Банк
  1 сая- Хүрээ Ротари Клуб
  3 сая- Хаан Банк
  11,800₮ - 28-р сургуулийн 3С анги

  623,000₮- СББ
  5 сая – Голомт Банк
  Гар утасны хандив:
  5,954,220₮ - Мобиком
  4,508,318₮ - Скайтел
  2,066,272 – Юнител
  2,500,000 – Жи Мобайл
  Нийт: 15,028,810₮
НИЙТ
63,532,810₮


  Энэхүү тоглолтын ажилд идэвхийлэн санаачилга гарган оролцсон дараах байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье.
  1. АПУ
  2. СББ
  3. Интерпресс
  4. NTV
  5. Star Studio
  6. Lemon Studio
  7. On and Off
  8. Гэсү
  9. LED
  10. Total Music
  11. Хэрээжи ХХК
  12. ДотЭмЭн
  13. Sound of Mongolia
  14. UB Palace
  15. Hi-Fi
  16. Мирай Ктише

Зохиогчийн эрхийг "ЗА ТББ" эзэмшинэ. 2010 он. Сайтыг бүтээсэн Нимон Системз
developed Batbold.веб сайтыг Батболд. Mongol_hiimor@yahoo.com